Мари Склодовска-Кюригийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж буй цөмийн энергийн салбарын хөгжлийг дэмжих, тэр тусмаа тус салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий Мария Склодовска-Кюригийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Нобелийн шагналт, физикч Мария Склодовска-Кюригийн нэрэмжит энэхүү тэтгэлэг нь цөмийн шинжлэх ухаан, технологи, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж буй чадварлаг залуу эмэгтэйчүүдэд цаашид ажиллах урам зориг өгөх, дэмжих зорилгоор магистрын 2 жилийн тэтгэлэг болон ОУАЭА-д 12 сар дадлага хийх боломжийг олгоно. Тэтгэлэг нь хоёр жилийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг хамрах ба санхүүжилтийн боломжийг хамааран жил бүр 100 оюутанд тэтгэлэг олгох юм байна.

нэмэлт мэдээлэл:

https://www.iaea.org/about/overview/gender-at-the-iaea/iaea-marie-sklodowska-curie-fellowship-programme/how-to-apply?fbclid=IwAR0h7_02V83deBM165DF8-JJvvOETZF-FTDKii-Vg_U7pYYcT42jYLfG_dk

Мэдээллийн эх сурвалж: Цөмийн Энергийн Комиссын Ажлын Алба

https://www.facebook.com/NEC.ExecutiveOffice/posts/1362473857284775