Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагаа (ТХА)-ны төслийн хүрээнд Монгол улсын Цөмийн Энергийн Комисс (ЦЭК)-ын дэмжлэгээр Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн харьяа Цөмийн Физикийн Судалгааны Төв (ЦФСТ), Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэн (ЭХЭЗХ) нар хамтран ОУАЭА-ийн хөгжүүлсэн “Model for Analysis of the Energy Demand (MAED)” сэдэвт виртуаль сургалтыг 2020 оны 10-р сарын 5-16, 11-р сарын 16-аас 12-р сарын 11-ний хооронд зохион байгууллаа.
Уг сургалтыг ОУАЭА-ийн мэргэжилтэн БумСоо Хан, энергийн системийн мэргэжилтэн Марио Тот, төслийн менежер Кимберли Фролов-Ройслер, ЦЭК-ийн мэргэжилтэн Т.Меруерт, МУИС-ийн ХШУИС-ийн багш Б.Мөнхбат, ЭХЭЗХ-гийн секторын эрхлэгч Д.Эрдэнэбат нар хариуцан зохион байгуулав. Сургалтыг виртуаль хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтанд ОУАЭА-ийн шинжээч, судлаач Эммануэль Гемене Дунтио хичээл заасан ба нийт 3 байгууллагын 12 мэргэжилтэн оролцлоо.
Сургалтаар эрчим хүчний хөгжлийн стратегид үнэлгээ хийх, эдийн засгийн төрөл бүрийн салбарууд дахь энергийн хэрэгцээ, шаардлагад анализ хийх, ОУАЭА-ийн хөгжүүлсэн “MAED” загварыг ашиглахтай холбоотойгоор статистик мэдээллийг бүрдүүлэх, мэдээлэлд тавигдах шаардлага, мэдээллийг боловсруулах, оролтын өгөгдлийг бэлтгэх тухай лекц, семинарыг орсон.