Ленинградын цөмийн эрчим хүчний станцын 6-р реактор нь ОХУ-ын эрчим хүчний нэгдсэн системд анх удаа тэрбум кВт/цаг–ийн эрчим хүч нийлүүллээ

2021 оны 01 сарын 15-ны 03:30 минутад Ленинградын цөмийн эрчим хүчний станцын №6 реактор (ОХУ-ын баруун хойд хэсгийн эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдсанаас хойш) 1 тэрбум кВт/цаг-цахилгаан эрчим хүч үйлдвэрлэв.

Ленинградын №2 дугаар цөмийн эрчим хүчний станцын ерөнхий инженер Александр Беляев тэмдэглэн хэлэхдээ өнөөдрийг хүртэл тус реакторын чадлын ачааллыг олон түвшинд 85 хоногийн турш амжилттай ажиллуулж байна гэжээ.

Бүтэн туршилтын энэ хугацаанд шалгалт үйл ажиллагааны цогц тестээр хүчин чадлын ачааллыг  40%, 50%, 75%, 90%-иар ажиллуулсан бөгөөд найдвартай, үр ашигтай, хамгийн чухал нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг бүрэн баталгаажуулжээ.

Одоогийн байдлаар туршилтыг реакторын бүрэн хүчин чадлаар хийж байгаа бөгөөд Ленинградын цөмийн эрчим хүчний станц нь эрчим хүчний ойролцоогоор 75%-ийг хангаж байна. Тиймээс станцын хувьд эхний тэрбум кВт/цаг үйлдвэрлэх нь чухал үйл явдал бөгөөд гарааны шугам дээр хэдийн зогсож, бүс нутгаа эрчим хүчээр хангах гол зорилгоо биелүүлэхэд бэлэн байгааг харуулжээ.

Ленинградын цөмийн эрчим хүчний станц нь улсдаа нэр хүндтэй бөгөөд ОХУ-ын баруун хойд хэсгийн эрчим хүчний ихээхэн хэрэглээ шаардлагатай томоохон бүс нутгуудад хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгох юм.    

Улсын комиссын шалгалтын үйл ажиллагааны дараа туршилтын ажиллагааг зогсоож бүрэн хүчээр ажиллуулах юм. Эцэст нь хэлэхэд №6 реакторыг ашиглалтанд оруулах ажлыг 2021 оны 03 сард хийхээр төлөвлөж байна гэжээ.

Эх сурвалж:

https://rosatom.ru/journalist/news/novyy-energoblok-leningradskoy-aes-vydal-pervyy-milliard-kvt-chas-v-edinuyu-energosistemu-rossii/

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ү.Баянжаргал