Химичид 69 жилийн дараа Эйнштейн- 99 элементийн шинж чанарыг судалгаагаар нээжээ

69 жилийн турш хийгдсэн судалгааны үр дүнд химичид үелэх системийн хүнд элементүүдийн нэг Эйнштейн-99 (Es 99) элементийн үндсэн шинж чанарыг амжилттай нээн илрүүлжээ.

Энэхүү элемент нь 1952 онд Номхон далайн өмнөд хэсэгт орших Элугелаб арал дээр устөрөгчийн бөмбөг шатаахад анх үүссэн бөгөөд өндөр цацраг идэвхтэй, маш хурдан задралд ордог, үүсмэл, тогтворгүй зэрэг шинж чанараас нь болоод судлахад нэлээн төвөгтэй байсан байна.

 Nature  сэтгүүлд хэвлэгдсэн Эйнштейн-99 элементийн үндсэн шинж чанарыг олж илрүүлсэн судалгаа нь химичдийг “тогтвортой изотопуудын бүлэг” -ыг нээхэд нэг алхам ойртуулж байна.

Эйнштейн- 99 элементийн шинж чанарыг илрүүлжээ.

Анхны судалгааг 1970-аад онд Калифорнийн Их сургуулийн Лоуренс Берклигийн нэрэмжит үндэсний лабораторийн судлаачид хийж байжээ.

Теннеси муж дахь Oak Ridge үндэсний лабораторийн цөмийн реакторыг ашиглан 233 нанограмм цэвэр эйнштейний дээжийг гарган авчээ. Элементийг гарган авахад хамгийн бэрхшээлтэй асуудал нь маш хурдан задралд ордог болон гамма цацраг ялгаруулдаг шинж чанар нь байжээ.
Нью Мексико мужийн Лос Аламосын үндэсний лабораторийн судлаачид 3D хэвлэгч ашиглан цацраг туяанаас хамгаалах дээж баригч зохион бүтээж, эйнштейн элементийг гарган авсан судалгааны багийнханд туслалцаа үзүүлсэн байна. Судлаачид туршилтын үр дүнд уг элементийн химийн үндсэн шинж чанарыг  илрүүлж чаджээ. Тэд холбоосын урт гэж нэрлэгддэг, хоёр холбоосын атомын хоорондох эйнштейний дундаж зайг хэмжилтээр тогтоосон байна. Энэ нь эрдэмтэдийг Es-99 элемент бусад элементтэй хэрхэн харилцан үйлчилдэг талаар судалгаа хийхэд маш чухал алхам болсон. Өмнө нь таамаглаж байсанчлан, Es-99 элементийн холбоосын урт нь актиноидуудын ерөнхий чиглэлийн эсрэг байгааг туршилтаар батлав. Үүнээс гадна эрдэмтэд эйнштейний люминесценци нь актиноидуудын бүлийн элементүүдээс илүү ялгаатай болохыг судалгаагаар тогтоожээ. Гэсэн хэдий ч яагаад гэдэг нь эрдэмтдийн хувьд одоог хүртэл тодорхойгүй байна. Энэхүү судалгаа нь ирээдүйд эйнштейн элементийг гарган авах ажлыг хялбар болгох боломжтойг харуулсан төдийгүй, маш жижиг хэмжигдэхүүний химийн туршилтыг нэвтрүүлэх үндэс суурийг тавьсан юм.

Эх сурвалж:

https://interestingengineering.com/chemists-finally-uncover-properties-of-einsteinium-after-69-years

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Н.Отгонпүрэв