Салбарын хамт олон
Салбарын эрхлэгч: Г.Хүүхэнхүү, доктор (PhD), профессор
Салбарын үндсэн ажилтнууд:
Д.Баатархүү, доктор (PhD)
Ч.Сайханбаяр, магистр
А.Золбаяр, магистрант
Н.Батцоож, магистрант
Т.Мөнх-Эрдэнэ, магистрант
Хавсран ажиллагчид:
М.Одсүрэн, доктор (PhD)-МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор
С.Даваа, доктор (PhD), профессор-ЦЭК-ийн ахлах мэргэжилтэн
Гэрээт ажилтнууд:
Б.Эрдэмчимэг, докторант-ЦШНИ-ийн ЭША
Э.Сансарбаяр, докторант-ЦШНИ-ийн ЭША
Хамтрагч байгууллага:
Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Дубна
Бээжин их сургуулийн Хүнд ионы физикийн институт, Бээжин
Салбарын судалгааны ажлын чиглэл
- Цөмийн урвалын онолын судалгаа (компаунд, тэнцвэрийн өмнөх ба шууд механизм)
- Хөнгөн цөмийн кластер бүтцийн онолын судалгаа
- Нейтрон, гамма квант ба хүнд ионоор явагдах урвалын туршлагын судалгаа
- Цөмийн мэдээллийн үндэсний сан бүрдүүлэх
- Цөмийн задрал ба урвалын өгөгдлүүдийн анализ
- Эмнэлгийн зориулалттай цацраг идэвхт изотоп гарган авах боломж
- Реакторын материалд үүсэх эвдрэлийн судалгаа
- Монгол улсад Дэд Критик Эвлүүлэг суурилуулж ашиглах боломж
Сүүлийн үед гарган авсан гол үр дүнгээс
- Хурдан нейтроны үйлчлэлээр цэнэгтэй бөөм үүсэн гарах урвалын огтлолын томьёонуудыг гарган авав:
2. Альфа-задрал ба нейтроны үйлчлэлээр альфа-бөөм үүсэх урвалын үед альфа-кластер бүрэлдэх магадлалын томьёонуудыг гаргав:
3. Дубна хот дахь ЦШНИ ба Бээжин их сургуулийн эрдэмтэдтэй хамтран янз бүрийн энергитэй нейтрон ба хүнд ионоор явагдах цөмийн урвалыг 20 гаруй цөм дээр туршилт тавьж судлав.
4. Эмнэлэгийн хэрэгцээнд шаардлагатай цацраг идэвхт зарим изотопуудыг бага чадлын реактор болон хурдасгуур дээр гарган авах боломжийн талаар тооцоо судалгаа хийж, манай улсын эрэлт хэрэгцээ боломжид бага чадлын реактор илүү тохиромжтой болох талаар дүгнэлт гаргав.
5. Нейтроны болон гамма квантын үйлчлэлээр цөмийн реакторын материалд гелийн хий хуримтлагдаж, эвдрэл үүсэх процессийг судлахад шаардлагатай мэдээлэл гарган авав.
6. Хурдан нейтрон ба гамма квантаар явагдах цөмийн урвалын талаар дэлхий дахинаа гарч байгаа мэдээллийг эмхэтгэн, үндэсний сан бүрдүүлэв.
7. Цөмийн эрчим хүч, технологийг ашиглахтай холбоотой Монгол улсын төр засгийн бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд цөмийн физик, технологийн суурь болон хэрэглээний судалгаа явуулах, реакторын физикийн судалгааг аюулгүй нөхцөлд гүйцэтгэх, цөмийн реактор дээр ажиллах судлаач, инженер, техникийн ажилтанг эх орондоо бэлтгэх зэрэгт нэн түрүүнд ашиглагдах нейтроны орон үүсгэх төхөөрөмж болох Дэд критик эвлүүлэг (ДКЭ)-ийг авч, суурилуулан ашиглах нь тохиромжтой. Үүнтэй холбоотойгоор ЦЭК-ын дэмжлэгтэйгээр ОУАЭА-ийн Техник Хамтын Ажиллагаа (ТХА)-ны шугамаар МОН1008 “Үндэсний цөмийн судалгаа, боловсролын чадавхийг сайжруулахаар Дэд критик эвлүүлэг авч ашиглах – (I үе шат)” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд ДКЭ суурилуулахад шаардлагатай өрөө тасалгаа, цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг ажлуудыг бид өөрсдийн хүчээр хийж байна. Мөн тус төслийг цаашид үргэлжлэхээр II үе шатыг ОУАЭА-т дэвшүүлээд байгаа ба уг асуудал хяналтын шатандаа явж байна. Бид II үе шатны хугацаа (2022-2023)-нд ДКЭ-ийг ЦФСТ-д суурилууж, ашиглаж эхлэх зорилго тавин ажиллаж байна.
Салбарын хамт олны сүүлийн жилүүдийн бүтээлийн үзүүлэлт
Бидний бүтээлүүд Physical Review Letters, Physical Review C, Nuclear Science and Engineering, Nuclear Science and Technology, Nuclear Instruments and Methods in Physics Research A, Applied Radiation and Isotopes, European Physical Journal A зэрэг олон улсын статустай өндөр зэрэглэлийн сэтгүүлүүд, БНХАУ-ын Communication of Nuclear Data Progress, Chinese Journal of Nuclear Physics, High Energy and Nuclear Physics, Nuclear Electronics and Detection Technology, Nuclear Techniques, ОХУ-ын Ядерная физика, Известия Российской Академии Наук, Серия Физическая, БНСУ-ын Journal of Korean Physical Society, Nuclear Engineering and Technology, Арменийн Armenian Journal of the Physics, Польшийн Acta Physica Polonica, Дубна хот дахь ЦШНИ-ээс эрхлэн гаргадаг Physics of Elementary Particles and Atomic Nuclei, Physics of Elementary Particles and Atomic Nuclei, Letters, JINR Preprints зэрэг хянан магадлагаа бүхий гадаадын мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Бид гаргаж авсан үр дүнгээ Швейцарь, АНУ, Итали, Япон, ОХУ, БНСУ, Франц, Украин, Казахстан, БНХАУ, Энэтхэг, Монгол зэрэг улс болон Дубна хот дахь ЦШНИ-д зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад удаа дараа илтгэж, эдгээр хурлын илтгэлүүдийн эмхэтгэлд хэвлүүлсэнээс гадна American Institute of Physics: Conference Proceedings, European Physical Journal: Web of Conferences, Journal of Physics: Conference Series, International Nuclear Data Committee, International Atomic Energy Agency зэргээс эрхлэн гаргадаг ном сэтгүүлүүдэд хэвлүүлсэн.
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ч.Сайханбаяр