Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс Австралийн АВС сувагт өгсөн ярилцлагандаа: Нар, салхи нь газар зүйн байршил болон улирлын өөрчлөлтөөс хамаарч эрчим хүчний тасралтгүй эх үүсвэр болж чаддаггүй. Үүнээс шалтгаалан шаардлагатай эрчим хүчийг нөхөх, уур амьсгалыг одоо байгаагаар нь хадгалахад цөмийн эрчим хүч чухал үүрэг гүйцэтгэх талаар дурьджээ.
Эсвэл бид улирлын чанартай эрчим хүчний зайг 20 дахин хямд болгодог зүйлийг бүтээх, мөн цаг агаараас хараат бус 25 хувь нь энерги болдог шинэ технологи хэрэгтэй. Цөмийн хуваагдал болон хөнгөн цөмийн нэгдэх урвал нь үнэхээр ийм хэмжээнд ажиллаж болох цорын ганц зүйл гэж тэр онцлов.
Билл Гейтсийн хэлснээр агаар мандал дахь хүлэмжийн хийн гол ялгаралт нь нүүрс, байгалийн хий, газрын тосны шаталттай холбоотой тул хүн төрөлхтөн 2050 он хүрэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулах нь туйлын хэцүү юм. Инноваци, технологийн хэрэглээний өргөн цар хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой боловч дэлхий даяар ногоон шилжилтийг хийх өртөг нь 5 их наяд доллараас давж магадгүй юм. Цөмийн эрчим хүчийг хүмүүс бүгд хүлээн зөвшөөрхийн тулд одоогийнхоос ч хямд, аюулгүй байх ёстой гэдгийг нэмж хэлэв.

Сонирхуулахад: Дэлхийн нийтээр цөмийн эрчим хүчийг 1954 оноос ашиглаж өнгөрсөн 67 жилийн хугацаанд ноцтой гэж үзэх 3 осол гарсан байдаг. Эдгээр ослын учир шалтгааны талаарх Олон Улсын Атомын Энергийн Агентлаг тэргүүтэй бусад олон улсын байгууллагын шинжээч нарын гаргасан тайлан мэдээнээс үзэхэд цахилгаан станцын загвар хийц буюу техник технологийн болон хүний хүчин зүйл гэсэн хоёр том шалтгаанаас хамааралтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Иймд олон улсын реакторын инженер, загвар зохион бүтээгчид аюулгүй ажиллагааны асуудлыг нэн тэргүүнд тавьж, тухай бүрт сайжруулах техник технологийн найдвартай, аюулгүй ажиллагааны судалгааг тасралтгүй хийж хөгжүүлж байна.
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ү.Баянжаргал