Хорт хавдартай өвчтөнүүдэд богино хугацааны бага тунгийн PET оношилгоо ашиг тустай байх болно

Хорт хавдартай өвчтөнүүд эмчилгээнийхээ туршид олон удаагийн зураг авхуулдаг ба нэг удаагийн PET оношилгоо хийлгэхэд 20 минутын турш хөдөлгөөнгүй байх нь хэцүү байдаг бөгөөд цацрагийн тунг бууруулж, PET/CT оношилгоонд хамрагдах хугацааг богиносгосон нь том давуу талтай. Охайо мужийн Векснерийн Анагаах Ухааны Төвийн Инновацийн Райт төвийн радиологичид PET шинжилгээний хугацааг ойролцоогоор 2 минут хүртэл бууруулж, улмаар өвчтөний таагүй байдлыг багасгах, хөдөлгөөний хуурамч дүрслэлийг багасгах, өвчтөний нэвтрүүлэх чадварыг сайжруулдаг байна.  

Саяхан болсон Европын Радиологийн Конгресс дээр (ECR 2021) Мишель Кнопп багийнхаа хамгийн сүүлийн үеийн ашигтай инновацийн талаар хэлэлцүүлэхдээ: 18F-FDG радиотрацерын тунг эмчилгээний стандартаас (480 MBq) бүтээгдэхүүний шошгоны зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээ хүртэл (185 MBq) бууруулах тухай ярьжээ. Хавдартай 105 өвчтөнд хийсэн II үе шатны хэтийн судалгааны үр дүнгээс үзэхэд 185 MBq радиотрацерын тунг ашиглан 2 минутын турш PET / CT шинжилгээгээр авсан зургууд нь 35-аас доош биеийн жингийн индекс (BMI) бүхий өвчтөнүүдэд чанартай оношилгоо болохыг тогтоожээ.  

Судлаачид тарилга хийснээс 60-75 минутын дараа 18F-FDG PET дүрслэлийг уламжлалт (орны нэг байрлалд 90 сек) болон шинэ аргаар (орны нэг байрлалд 9 сек) хийжээ. Богино хугацааны дүрслэлдээ судлаачид орны байрлал, өвчтөний BMI-ийг харгалзан үзэж органик, BMI-д дасан зохицсон шинэчлэлийг ашиглажээ. 90 секундын зураг авалтын хувьд тэд EARL арга техникийн стандарт ашигласан.  

Хоёр уншигч өгөгдлийн багц тус бүр дээр харааны болон тоон үнэлгээг бие даан хийсэн. Кнопп мэдээллэхдээ 35-аас доош BMI-тэй насны өвчтөнүүдийн хувьд багц зургууд нь чанартай оношилгоо байсан гэжээ. Гэсэн хэдий ч BMI нь 35 ба түүнээс дээш өвчтөнүүдийн хувьд түргэвчилсэн шинжилгээний дөнгөж наймд нь (35%) чанартай эсвэл бага тунгаар шинжилгээ хийх нь чанартай байжээ.  

“Гурав дахь тунг түргэвчилсэн шинжилгээтэй хослуулах нь ердийн шинжилгээний цагийн аравны нэгтэй (Орны байрлал тутамд 90 секундээс 9 сек, шинжилгээний нийт хугацааг 20 минутаас 2 минут болтол) тэнцэх хугацаа хүртэл бууруулна” гэж Кнопп тайлбарлав. “Хурдан дүрслэл нь өвчтөний таагүй байдлыг болон хөдөлгөөний хуурамч дүрслэлийг багасгадаг ба энэ нь олон өвчтөний хувьд чухал юм. Мөн богино хугацааны дүрслэл нь тун шингээгдсэн эд, эсийн хөдөлгөөнийг дүрслэх боломжийг нээж өгдөг. Энэ нь хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээний хариу урвал, халдварын идэвхжлийн талаарх эмнэлзүйн нэмэлт мэдээллийг илрүүлэхэд тусалдаг.” 

“Эдгээр техникийг ашиглан бид хэвийн тоолох нягтын мэдээллийн эх сурвалжийн 1/20-ийг олж авдаг “гэж тэр хэлжээ. PET-ийн өмнөх арга зүй нь маш их шуугиантай, цуурайтсан зураглал үүсгэдэг байв. Дасан зохицол сайтай PET аргын оношилгооны чанар нь EARL-тэй дүйцэхүйц хэмжээнд хүрчээ.  

Кнопп Physic World-д ярилцлага өгөхдөө II шатны судалгааны үр дүнд үндэслэсэн шинэ судалгаагаар BMI өндөртэй өвчтөнүүдэд орны нэг байрлалын PET дүрслэлийг 15 секунд, болгоход анхаарах болно гэжээ. Тэрээр одоо энэ аргыг судлахын тулд хамтран ажиллагсадтайгаа III үе шатны клиник туршилтыг хийж байна. 

PET дээр суурилсан тунгалгийн булчирхайн үнэлгээ 

Шинээр оношлогдсон хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд суганы тунгалгийн булчирхайны зангилаанаас мэс заслын аргаар дээж авах нь тэдний хавдрын төлөв байдлыг үнэлэх, тохиромжтой эмчилгээг төлөвлөхөд зайлшгүй шаардлагатай.  Гэхдээ энэ үйл ажиллагаа нь цаашдын амьдралынх нь  хугацаанд таагүй байдал, өвдөлтийг үүсгэдэг. Дүрс оношилгоогоор зангилааны төлөв байдлыг зөв тодорхойлж чадвал зангилаа сөрөг өвчтөнүүдээс заавал мэс заслын аргаар дээж авах шаардлагагүй болно.  

ECR 2021 дээр Дюссельдорфын их сургуулийн эмнэлгийн оношилгоо, интервенциональ радиологийн хүрээлэнгийн ажилтан Жанна Моравиц зангилааны төлөв байдлыг үнэлэхэд ашиглах дүрслэлийн дөрвөн аргын харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулав. Олон хүрээлэнгийн шинжилгээнээс харахад хөхний инвазив хорт хавдар шинээр оношлогдсон эмэгтэйчүүдийн суганы тунгалгийн зангилааны байдлыг тодорхойлоход цээжний 18F-FDG PET / MRI нь  суганы сонограф, хөхний MR, цээжний MRI-ээс илүү болохыг тогтоожээ.  

Судалгаанд гистопатологийн оношилгоонд үндэслэн эерэг зангилаа бүхий 44, сөрөг зангилаа бүхий 68 өвчтөн хамрагджээ. Бүх өвчтөнүүд дөрвөн дүрс оношилгоонд хамрагдсан. Дээрх дөрвөн аргаас цээжний PET / MRI нь хамгийн өндөр нарийвчлал (90.18%) ба мэдрэх чадвар (81.8%) -ыг үзүүлсэн бөгөөд суганы сонограф  87.04% нарийвчлал, 69.1% -ийн мэдрэх чадвартай байснаараа дараад нь оржээ.  

Цээжний PET / MRI нь 89.0% буюу хамгийн өндөр сөрөг таамаглалын утгатай байсан ба дараа нь суганы сонограф 83.3%-тай байжээ. Гэсэн хэдий ч хамгийн их ашиглагддаг дүрс оношилгооны төрөл нь суганы sonography (98.5%) байдаг. 

Моравиц тунгалгийн зангилаа эерэг өвчтэй найман өвчтөнийг PET / MRI-д хамрагдаагүй гэж мэдэгдсэн боловч бусад гурван горимд ч эдгээр өвчтөнүүн бас хамрагдаагүй байна. Нийтдээ сонограф  13, цээжний MRI 16,  хөхний MRI 17 өвчтөнд зангилаа сөрөг гэсэн буруу хариу гаргасан байна. Зангилаа эерэг гэсэн буруу хариуг сонограф хамгийн бага гаргасан байсан бөгөөд зөвхөн нэг өвчтөнд, дараа нь цээжний MRI хоёр өвчтөнд, дараа нь хөхний MRI ба цээжний PET / MRI тус бүр гурван өвчтөнд зангилаа эерэг гэсэн буруу хариу гаргасан байна.  

“Эмнэлзүйн хувьд PET / MRI ба сонографыг хослуулан оношлох нь оношилгоог илүү аюулгүй болгож, шаардлагагүй мэс заслын дээж авах тоог багасгах болно” гэж Моравиц хэлжээ. “Радиологичид PET / MRI-ийг өндөр мэдрэх чадвартай тул хайлтын хэрэгсэл болгон ашиглаж болох ба сэжигтэй тунгалгийн зангилаа илэрсний дараа тохиолдолд тодорхой дүнгүүд дээр нэмэлтээр сонографын ашиглана.” 

Эх сурвалж: https://physicsworld.com/a/ultrafast-low-dose-pet-scans-will-benefit-cancer-patients/

Мэдээ бэлтгэсэн : ЦФСТ-ийн ЭША Н.Батцоож