Цөмийн түлшний багтаамж

Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүч зэрэг эх үүсвэрийг түлхүү ашиглаж байна. Цахилгаан эрчим хүчний 39 гаруй хувийг нүүрс, 23 хүртэлх хувийг байгалийн хий, 16 хувийг усан цахилгаан станц, 10,5 хувийг цөм, 5 хүртэлх хувийг нар, салхи, газрын гүний дулаан, 4 хувийг газрын тос, 2 хүртэлх хувийг бусад төрлийн эх үүсвэрээр хангаж байна.  

Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэдэг онцлогоороо хүн төрөлхтөнд тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход чухал үүрэгтэй болохыг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж буй бөгөөд цаашлаад хямд эрчим хүчний эх үүсвэр, устөрөгч үйлдвэрлэх зэрэг олон талын зориулалтаар ашиглаж болохын хувьд бусад эрчим хүчний эх үүсвэрээс давуу талтай байна.  

Сонирхуулахад:  Монгол Улсад 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнээс цацраг идэвхт ашигт малтмалын 13 орд 166 гаруй мянган тонн геологийн нөөц бүртгэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн ураны нөөцийн 2 хувийг эзэлдэг. 

Эх сурвалж: https://www.rosatom.ru/production/production/

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ү.Баянжаргал