Арилжааны хийн хөргүүртэй реактор нь одоогоор зөвхөн Нэгдсэн Вант улсад ашиглагдаж байна. Өндөр температурын хийн хөргүүртэй реакторын (ӨТХР) хөгжүүлэлт олон улсын сонирхлыг ихээхэн татаж байгаа учир нь ӨТХР нь өндөр үр ашигтай, цахилгаан эрчим хүчийг зардал багатай үйлдвэрлэж, гарган авсан өндөр температурын хий нь олон төрлийн аж үйлдвэрийн хэрэглээнд өндөр ач холбогдолтой юм.
ӨТХР нь одоогоор дэлхий дахинд ашиглагдаж байгаа нийт реакторуудын 3 орчим хувийг эзэлдэг . Эдгээр нь бүгд Нэгдсэн Вант улсын дэвшилтэт нүүрстөрөгчийн давхар ислийн хийн хөргүүртэй реакторууд бөгөөд 2020-иод оны дунд үеэс ашиглалтаас гарч эхэлж байна. Ихэнхи гишүүн орнууд дэвшилтэт гелийн хөргүүртэй ӨТХР-ийн дизайныг хөгжүүлэх сонирхолтой байдаг. Ийм реакторууд нь түлшний ашиглалтын түвшинг маш өндөр байлгаж, өндөр температурт ажилладаг. Мөн устөрөгчийн үйлдвэрлэл, бага температурын төвлөрсөн халаалт, далайн усыг цэнгэгжүүлэх зэрэгт ашиглагддаг дулааныг үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар гишүүн орнууд идэвхтэй аюулгүй байдлын системийн оронд дангаараа төрөлхийн аюулгүй байдлын шинж чанартай,онцлог дизайнтай бага чадлын модуль реакторын дизайныг хөгжүүлж байна. Ойрын ирээдүйд ӨТХР-ийн дулааны процессыг томоохон зах зээлд нэвтрүүлэхийн тулд үр ашигтай цахилгаан үйлдвэрлэл болон дулааны эрчим хүчийг нэгтгэсэн технологийг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Хятад, Индонез, Япон, Казахстан, БНСУ, ОХУ, ӨАБНУ, АНУ, Европын холбоо зэрэг гишүүн улсууд хэд хэдэн ӨТХР-ийн судалгаа хөгжүүлэлтийг хийж байна. БНХАУ-ын Шидао мужид арилжааны зориулалттай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үрлэн түлштэй модуль реакторыг ашиглалтад оруулахаар бэлдэж байна.
Эх сурвалж: https://www.iaea.org/topics/energy
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Б.Хөхсувд