Хязгааргүй түлш? Гидрогелийг нээсэн нь үүнийг бодит болгох боломжтой юм.

Эрчим хүч нь орчин үеийн дэлхий ертөнцийг эргэлтэд оруулдаг боловч чулуун түлшний олдоц болон тогтвортой байдал нь нийгмийн хөгжил дэвшилд саад учруулж байна. 

Судлаачид нүүрстөрөгч агуулаагүй эрчим хүчний эх үүсгүүрийг сонирхон судалж байгаа бөгөөд цөмийн эрчим хүчний түлш ураныг түүхий хүдрээс олборлохын оронд шинэ төрлийн гидрогель материал ашиглан далайн уснаас олборлох боломжтойг харуулсан судалгааны өгүүллийг Nature Sustainability сэтгүүлд саяхан хэвлүүлжээ. Энэ нь цөмийн эрчим хүчний түлшийг хязгааргүй хэмжээгээр хангах боломжтой болно гэсэн үг юм. 

Шинэ пиптед гидрогелийн материалаас цөмийн түлшийг гарган авах боломж 

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь ойрын хэдэн арван жилд олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд ураны анхдагч эх үүсвэр нь хуурай газрын хүдэр юм. Эрдэмтдийн тооцоолсноор энэ хүдэр нь 7.6 сая тонн элемент агуулдаг. Сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүдрийн нөөц мөн хязгаарлагдмал болж байгаа юм. 

Дэлхий дээрх хуурай газрын ураны тархалт нь тэгш бус бөгөөд хамгийн том ураны нөөцийг 8 улс эзэмшдэг. Энэ нь нийт нөөцийн 80% -ийг эзэлж байна. Гэсэн хэдий ч эрдэмтдийн тооцоолсноор далайд хуурай газрын хэмжээнээс 1000 дахин их уран агуулагддаг бөгөөд технологийн дэвшилтэт хөгжлийг ашиглан ураныг олборлож чадвал энэ нь ураны асар том нөөц болох юм. 

Хамгийн чухал нь дэлхийн улс орнуудын ураны нөөцийн 75% нь хуурай газраас илүү далайг хамардаг бөгөөд энэ нөөцийг ашиглах нь газрын хүдрээс хамаагүй илүү бөгөөд жигд тархсан гэсэн үг юм. Гэсэн хэдий ч, ураны маш бага концентраци, бусад хэд хэдэн метал ионууд, микро-организмын бөөгнөрлөөс болж уран олборлох технологийг хөгжүүлэхэд саад тулгарч байна. 

Гэхдээ хоёр функционал бүхий полимер пептидийн гидрогель нь био бохирдолд ихээхэн тэсвэртэй байхаас гадна далайн усан дахь ураны шинж чанарыг хүчтэй сонгон илрүүлдэг болохыг харуулсан. 

“Энэхүү пептид материал дахь амин хүчил нь холбогч лигандын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уранил нь зөвхөн хүчилтөрөгчийн атомуудтай холбогддог болохыг харуулж байна” энэ нь далайн бичил биетний бараг 99% -ийн өсөлтийг удаашруулж байгааг судалгаанаас унших боломжтой. 

Энэ нь 7.12 мг / г олборлох хүчин чадалтай бөгөөд хамгийн чухал нь пептид материал нь тогтвортой тул дахин ашиглах боломжтой болгодог. Энэхүү судалгааны үр дүн нь тогтвортой, өртөг багатай цөмийн түлшний материалыг гарган авах судалгааны үүд хаалгыг нээж магадгүй юм.  

Цөмийн эрчим хүчний тогтвортой найдвартай үүсгүүрийг олж авах нь 

2018 онд судлаачид далайн усан дахь байгалийн ураны ул мөрийг илрүүлсэн нээлт хийжээ.Үүний ерөнхий санаа нь 5 гр ураны шар нунтаг гарган авах хангалттай тооны элемент хуримтлуулах бөгөөд энэ нь цөмийн эрчим хүчний түлшинд хэрэглэгддэг ураны нунтаг юм. 

“Энэ бол чухал ач холбогдолтой үйл явдал” гэж Номхон далайн баруун хойд үндэсний лабораторийн (PNNL) эрдэмтэн Gary Gill Science Alert тайланд дурджээ. 
“Энэ эцсийн дүнд дэлхийн ураны хамгийн том нөөц болох далайгаас уран олборлож, цөмийн түлшээр хангах боломжтой гэдгийг харуулж байна.”  

Эрдэмтэд ойрын хэдэн арван жилд чулуун түлш нь завсрын үүрэг гүйцэтгэх бөгөөд тогтвортой энергийн үүсгүүр болох цөмийн эрчим хүч рүү зайлшгүй шилжих болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Европын Холбооны мэргэжилтнүүд цөмийн эрчим хүчийг ногоон хөрөнгө оруулалт хэмээн тунхаглаж, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр гэдгийг баталсан байна. Далайгаас уран олборлох технологи нь нүүрстөрөгчийн агууламжгүй уран олборлох технологиудаас тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. 

Эх үүсвэр: https://interestingengineering.com/limitless-fuel-hydrogel-nuclear-power 

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Н.Отгонпүрэв