Хятад улс цөмийн ашигласан түлшээ зөөвөрлөх торхыг дотооддоо үйлдвэрлэлээ

Хятад улс  анхны 100 тонны хэмжээтэй ашигласан түлш зөөвөрлөх торхыг дотооддоо үйлдвэрлэлээ. Хятадын Үндэсний Цөмийн Корпароцын(CNNC) мэдээлснээр Longzhou-CNSC торх нь 21 ашиглсан түлшний эвлүүлгийг багтаах хэмжээтэй торх юм. Longzhou-CNSC торх нь өндрөөс унагах болон галд тэсвэртэй байдал гэх мэтчлэн аюулгүй байдлын шалгалтуудыг давж мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөгдсөн.

2017 онд CNNC нь Xi’an Nuclear Equipment Company-д ашигласан түлш зөөвөрлөх торхийг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон. Уг компани нь шинэ түлш зөөвөрлөдөг CNFC-3G торхийг үйлдвэрлэж байсан туршлагатай ба 2017 онд тэдний дэвшүүлсэн Longzhou-CNSC дизайн нь шалгалтыг давж гарсан юм.

Хамгийн анхны торх нь 6-р сарын 30нд үйлдвэрлэгдсэн.

Төвийн бүсийн ашигласан түлш хадгалах байгууламж нь Lanzhou хотоос 25 км зайд байрладаг бөгөөд уг байгууламжийн төлөвлөсөн багтаамж нь 55 тонн юм. Гэвч цөмийн ашигласан түлшнүүд одоогоор реакторт хадгалагдаж байгаа ба зөвхөн Qinshan-д хуурай хадгалах байгууламж ажиллаж байна.

CNNC-ийн харьяа CNNC Everclean компани нь цөмийн цахилгаан станцаас Lanzhou ашигласан түлш хадгалах байгууламж хүртэлх  ашигласан түлшний тээвэрлэлт болон хадгалалтыг хариуцдаг. Жилд дунджаар 100 түлшний эвлүүлэг Daya эргээс 3700км замыг туулж хадгалах байгуулажид ирэхээр төлөвлөсөн боловч Шинжлэх Ухаан Технологи болон үндэсний батлан хамгаалахын удирдлагууд уг тоог 600 түлшний эвлүүлэг болтол нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.

2020 оны 12-р сард CNNC цөмийн ашигласан түлш зөөх анхны төмөр замын чиргүүлийг (D15B) үйлдвэрлэсэн ба энэ нь 100 тонн торхийг зөөвөрлөх чадалтай гэж мэдэгдсэн. Дараа сард нь ашигласан түлшээ амжиллттай зөөвөрлөсөн талаар мэдээлсэн. 

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/China-produces-its-first-used-fuel-transport-cask

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Г.Нарантунгалаг