Оросын холбооны улсын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ОИЯИ) эрдэмтэд нейтриног илрүүлэх телескоп дуранг Байгаль нуурын усанд байршуулжээ. Энэ телескоп дуран нь шинжлэх ухаан болон их энергитэй нейтриногийн эх үүсвэрийг илрүүлэх, дэлхий ертөнцийн хувьсал өөрчлөлтийг судлах, дэлхийн нейтрино мэдээллийн сүлжээ санг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд туслах юм.
(Baikal-GVD) телескоп дуранг Оросын Боловсрол Шинжлэх Ухааны яам, Шинжлэх Ухааны Академи, Цөмийн Судалгааны Нэгдсэн Институтийн тэргүүлсэн эрдэмтэд Чех, Словак, Герман, Польш зэрэг улсын судлаач нартай эрчимтэй ажилласны үр дүнд бүтээжээ.
Нейтрино нь бета задралаас үүсдэг.
Бета-задрал гэдэг нь атомын цөмийн доторх протон, нейтрон хоёр сул харилцан үйлчлэлийн нөлөөгөөр харилцан бие биедээ хувиран шилжих үзэгдэл юм. Бета задрал нь гурван төрөлтэй байдаг.
- Электрон задрал гэдэг нь атомын цөм аяндаа электрон ба цэнэггүй бөөм антинейтрино цацруулан ижил масс тоо А, атомын номер Z нь нэгээр их цөмд шилжих үзэгдэл. Энэ тохиолдолд цөмийн нэг нейтрон нь протон болж хувирдаг.
- Хоёр дахь хэлбэр нь цөм позитрон ба нейтрино цацруулах процесс. Үүнийг позитрон задрал гэдэг. Энэ тохиолдолд протон нь нейтрон болон хувирдаг.
- Гурав дахь хэлбэр бол электрон залгилт юм. Энэ нь цөм атомын бүрхүүлийн аль нэг (гол төлөв ойр орших К бүрхүүлээс) электроныг залгиж нейтрино цацруулах процесс юм.
Бета задралын процесс нь цөмийн харилцан үйлчлэлээр биш харин сул харилцан үйлчлэлээр явагддаг. Энэ процессын явцад энерги хадгалагдах хууль биелдэггүй. Энерги хадгалагдах хууль биелэхгүй байна гэдэг нь 1-1=0.5 гэж байгаатай утга ижил хэрэг юм.
Сонирхуулахад:
Нейтрино бөөм нь цахилгаан цэнэггүй, жингийн хувьд 0 тэй ойролцоо. Тийм учраас харилцан үйлчлэлээс ажиглагдах боломж туйлын хомс. Үнэхээр нейтрино бөөм байгаа эсэхийг хэлэхэд хэцүү. Гэвч эрдэмтдийн нөр их уйгагүй хөдөлмөр хуримтлагдан баяжигдсаар 1956 онд Америкийн Физикч Фредерик Райнес чухал туршилтыг тавьж баталжээ.
Нейтрино бөөмийг оршин байгаа эсэхийг баталсан туршилтыг энгийнээр тайлбарлавал:
Хэрвээ Нейтрино бөөм гэж байдаг бол цөмийн реактор дотроос тоймгүй олноор ялгарна. Хажууд усан сан бэлдээд нэг нейтрино л устай мөргөлдөхөд үл ялиг гэрэл гарах учиртай. Тэр гэрлийг гарч иртэл хэмжинэ гэсэн санаа юм. Ингээд реакторын ажиллаж байх үеийн төлөв зогсож байх үеийн төлөв хоёрыг хооронд нь харьцуулж, усан сангаас гарах гэрлийн давтамжинд ажиглалт хийж үзтэл, яг онол дээрх тооцоотой яв цав таарч Нейтрино бөөмийг баталсан түүхтэй.
Эх сурвалж: http://www.jinr.ru/posts/baikal-gvd-zapushhen/
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ү.Баянжаргал