МУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн бакалаврын оюутнууд дунд зарлагддаг оюутнуудын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урамшуулах зорилготой Монгол улсын цөмийн физикийн анхны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Даржаагийн Чүлтэмийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо.
Профессор Д.Чүлтэмийн нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн бакалаврын түвшний ахлах ангийн амжилттай суралцаж байгаа оюутанд 2005 оноос жил бүр олгож ирсэн.
2020 оны 16 дахь жилдээ олгогдож байгаа тэтгэлгийн эзнээр цөмийн инженерчлэлийн 4-р түвшний оюутан Ц.Ганзул шалгарсан.
Дэлхий дахиныг хамарсан цар тахалын нөхцөл байдлын улмаас 2020 онд гардуулагдах байсан тэтгэлэгийг 2021 оны 10-р сард МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийн захирал доктор Д.Болортуяа профессор Д.Чүлтэмийн нэрэмжит медаль, өргөмжлөл болон
500 000 төгрөгийг цөмийн инженерчлэлийн хөтөлбөрийн 2020 оны шилдэгээр шалгарсан Ц.Ганзулд гардуулав.
МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн захиргаа
ХШУИС-ийн ХБИТ-ийн цөмийн инженерчлэл хөтөлбөрийн багш нар