Гадаад томилолт

Томилолтоор явсан хүний нэр
Ямар улсруу томилолтоор явсан?
Он сар
Зорилго
1
Д.Болортуяа
Итали улсын Триест хот
2011 оны 3-р сарын 14-18
Эрдэм шинжилгээний ажилтан докторант Д.Болортуяа Итали улсын Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв, ОУАЭА-аас хатран зохиосон “Radiation Resistant Polymers” сэдвээр зохиосон сургалт-семинарт 2011 оны 3-р сарын 14-18-нд оролцож, семинарын тухай сонинг төвийн семинарт танилцуулав.
2
Ц.Амартайван
Япон улсын Киото хот
 2011  оны 5-р сарын  22-26
  Секторын эрхлэгч доктор Ц.Амартайван Япон улсын Киото хотод болсон “International Congress on Analytical Sciences 2011 (ICAS2011)”, May 22-26, 2011 олон улсын хуралд урилгаар илтгэл тавив. Тэрбээр илтгэл хүрээлэн буй орчны болон биологийн дээжүүдэд бүрэн ойлтын рентгенфлуоресценцийн шинжилгээ хийсэн үр дүнгийн тухай илтгэжээ.
3
С.Даваа
АНУ-ын Вашингтон хот
2011 оны 5-р сарын  23-24
  С.Даваа АНУ-ын Вашингтон хотод болсон “Plats 2nd Annual: Small Modular Reactors (Time Frame for Development and Outlook for Commercial Viability)”, May 23-24, 2011 хуралд ЦЭГ-ын томилолтоор оролцож, хурлын тухай сонинг төвийн семинарт танилцуулав.
4
Н.Энхбат
Солонгосын Чежу арал
2011 оны 7-р сарын 28-31
  Эрдэм шинжилгээний ажилтан докторант Н.Энхбат Сөүлийн Үндэсний Их Сургууль, Токиогийн Их Сургуулийн хамтран Чэжу аралд зохион байгуулсан “Цөмийн Аюулгүй байдал, хамгаалалт, аюулгүй байдлын технологи” сэдэвт зуны сургалт 2011 оны 7-р сарын 28-31-нд оролцоод оролцов. Энэхүү зуны сургалтын талаарх мэдээллийг тусгай бичвэрээс үзнэ үү.
5
П.Зузаан
ОХУ-ын Новосибирск хот
2011 оны 9-р сарын 16
  Шинжлэх ухааны доктор П.Зузаан ОХУ-ын Новосибирск хотод болох Бүх Оросын Рентген спектрийн анализын 7-р хуралд илтгэл тавьж оролцох, Эрхүүгийн Дэлхийн царцдас судлал, геохимийн институтэд уран тодорхойлох хяналтын шинжилгээ хийлгэх ажлаар 2011 оны 9-р сарын 16-ны өдрөөс хоёр долоо хоногийн хугацаагаар ажиллав.
6
Н.Норов
ОХУ-ын  Дубна хот
2011 оны 9-р сарын 29- 10сарын 20
  Секторын эрхлэгч доктор Н.Норов Дубна хот дахь ЦШНИ-ийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хүрээнд Цөмийн урвалын лабораторид хамтарсан туршилт хийх ажлаар 2011 оны 9-р сарын 29-нөөс гурван долоо хоногийн хугацаатай явав.
7
С.Одмаа
Япон
Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Одмаа Японы Ази дахь цөмийн хамтын ажиллагааны форум (MEXT) -ын буюу Японы боловсрол соёл шинжлэх ухааны яамны тэтгэлэгээр Токиогийн технологийн их сургуулийн Цөмийн энергийн нэн шинэ системийн судалгааны төвд зочин судлаачаар нэг жил ажиллаад ирэв. Тэрбээр цөмийн реакторын технологийн чиглэлээр судалгаа хийжээ.
8
С.Одмаа, Т.Дэлгэрсайхан
Солонгос, Сөүл
2011 оны 9-р сарын 26-30
  Эрдэм шинжилгээний ажилтан докторант С.Одмаа, Т.Дэлгэрсайхан нар Дэлхийн цөмийн их сургуулийн (WNU) санаачилгаар Солонгосын цөмийн энергийг дэмжих агентлаг (Korea Nuclear Energy Promotion Agency – KONEPA) гардан зохион байгуулах Олон улсын цөмийн энергийн олимпиадад 2011 оны 9-р сарын 26-30-ны өдрүүдэд Сөүл хотод зохион байгуулагч талын зардлаар амжилттай оролцоод ирэв.
9
Ц.Золбадрал
Япон
2011.10.01-нээс 2012.04.01
Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Золбадрал Японы Атомын Энергийн Агентлагийн “Цөмийн салбарын судлаач солилцооны хөтөлбөр 2011”-д хамрагдан Японы засгийн газрын тэтгэлэгээр Токай Институтэд  2011.10.01-нээс 2012.04.01 хүртэл 6 сарын хугацаатай ажиллахаар хөлгийн жолоо залав.
10
Д.Болортуяа
Австри улс
2011 оны 10-р сарын 03
  Эрдэм шинжилгээний ажилтан Д.Болортуяа  ОУАЭА-ийн Цөмийн шинжлэх ухаан, хэрэглээний хэлтэс; Австри улсын Сайбэрсдорфийн лабораториуд; Цөмийн спектр хэмжил ба хэрэглээний лабораторид Аналитик цөмийн физикийн чиглэлээр ОУАЭА-ийн зардлаар 2 сарын хугацаатай мэргэшил дээшлүүлэхээр 2011 оны 10-р сарын 03-нд хөлгийн жолоо залав.
11
Э.Сансарбаяр
ОХУ-ын  Дубна хот
2011 оны 10-р сарын 15-с 3 жил
  Эрдэм шинжилгээний ажилтан Э.Сансарбаяр Дубна хот дахь ЦШНИ-ийн Г.Н.Флеровын нэрэмжит Цөмийн урвалын лабораторид 2011 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 3 жилийн хугацаатай ажиллахаар томилолт авав. Тэрбээр хүнд ионы үйлчлэлээр явагдах цөмийн урвалын механизмыг судлах чиглэлээр ажиллах юм.
12
Г.Дамдинсүрэн
Япон улсын Ибараки мужийн Токай хот
10-р сарын 17-оос 2 долоо хоног
  Эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэн Япон улсын Ибараки мужийн Токай хотод 10-р сарын 17-оос 2 долоо хоногийн хугацаатай болох “The Regional Training Course on the Physical Protection of Nuclear Material and Facilities and the International Workshop on INFCIRC/225 Rev.5” сэдэвт олон улсын сургалт, семинарт оролцох урилга авав.
13
Г.Гэрэлмаа
Япон
2011 оны 10-р сарын 30-нд
  Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гэрэлмаа Япон улсын Тохоку их сургуулиас зохион байгуулах “7th International Symposium on Bio-PIXE (BioPIXE 7” олон улсын симпозумд оролцож, илтгэл хэлэлцүүлэхээр Япон улсад 2011 оны 10-р сарын 30-нд явахаар уригдав.
14
Г.Хүүхэнхүү
БНХАУ-ын Бээжин
2011 оны 11-р сарын 2-ноос 21 хоног
  Секторын эрхлэгч, профессор Г.Хүүхэнхүү БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Физикийн сургуулийн Хүнд ионы физикийн институтэд нейтроны үйлчлэлээр явагдах цөмийн урвалын хамтарсан судалгааны ажилд оролцохоор 2011 оны 11-р сарын 2-ноос 21 хоногийн хугацаатай томилолт авав.
15
С.Даваа
Тайланд улсын Бангкок хот
2011 оны 11-р сар
  Төвийн захирал С.Даваа Тайланд улсын Бангкок хотод болох “International Conference on Nuclear Human Resource Development in Asia and Pacific. The Role of Nuclear HRD after Fukushima Accident” хуралд оролцож илтгэл тавихаар 2011 оны 11-р сард мордоно.