Рентген шинжилгээний олон улсын гуравдугаар бага хурал энэ сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлыг МУИС-ийн Цөмийн судалгааны төв зохион байгуулсан бөгөөд хуралд Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн байгууллагууд болох ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Эрхүү хот дахь Дэлхийн царцдас судлалын хүрээлэн, Монголын цөмийн энергийн газар, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС-ийн Физик электроникийн сургууль, ШУА-ийн байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, Монкаротаж ХХК хамтран зохион байгуулж дэмжин оролцсон юм.
Хуралд ОХУ, Япон, Бельги, Унгар зэрэг 9 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 24 эрдэмтэн судлаач оролцож орчин үеийн рентген шинжилгээний аргуудын онол аргазүй, техник, төрөл бүрийн хэрэглээний асуудлыг хэлэлцсэн юм.
Түүний дотор энэ чиглэлээр дэлхийд өндөр зэрэглэлтэй “X-ray Spectroscopy” мэргэжлийн сэтгүүлийн репакцийн зөвлөлийн дарга Нидарландын эрдэмтэн Рене Ван Грейкен, гишүүд Японы эрдэмтэн Жүн Кавай, ОХУ-ын эрдэмтэн Анатолий Ревенко нарын олон улсад нэртэй эрдэмтэд гол илтгэгчээр уригдан ирсэн юм.