Цацрагийн хэрэглээний технологи сэдэвт сургалт семинар 2012 оны 10 дугаар сарын 8-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэйжёон хотод амжилттай болж өндөрлөлөө. Уг семинарт Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гишүүн Вьетнам, Индонез, Малайз, Монгол, Пакистан, Энэтхэг зэрэг 11 улсын 14 оролцогч хамрагдаж цацрагийн технологийг хэрхэн ашиглаж байгаа талаар санал бодлоо солилцож туршлагаа хуваалцав.
Оролцогчдод БНСУ-ын холбогдох байгууллагуудын эрдэмтэн, мэргэжилтнүүд тус улсад хэрэгжүүлж байгаа орчин үеийн цацрагийн технологи, тэдгээрийн хэрэглээ, үйлдвэрлэл хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны талаар танилцуулга лекц илтгэж, Солонгосын атомын энергийн судалгааны хүрээлэн дэх (KAERI) судалгааны реактор, цэнэгт бөөмийн хурдасгуурууд, тэдгээрийг түшиглэсэн дэвшилтэт цацрагийн технологиудыг үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эмнэлэг эрүүл ахуйд хэрхэн ашиглаж байгаатай танилцуулсан юм.
Мэдээ бэлтгэсэн: Д.Болортуяа