IV үеийн цөмийн реакторыг АНУ тэргүүтэй олон улсын 14 улс хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлж, судалж байна.
АНУ-ын эрчим хүчний яам болон үндэсний лабораториуд цөмийн салбарыг шинэчлэх боломжтой олон төрлийн дэвшилтэт реакторын технологийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжиж байна. Эдгээр шинэлэг системүүд нь өмнөх үеийнхээс илүү байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагаатай, эдийн засгийн үр ашигтай байх төлөвтэй байна.
Ирээдүйн эрчим хүчний хэрэгцээг зардал багатай-өрсөлдөхүйц байдлаар хангах гурван цөмийн реакторын дизайныг танилцуулъя.
Натри хөргүүртэй хурдан нейтроны реактор
Натри хөргүүртэй хурдан нейтроны реакторын хөргүүрийн материалд шингэн метал (натри) ашигладаг. Ингэснээр одоогийн ажиллаж байгаа реакторуудаас илүү бага даралтад, өндөр температурт ажиллах боломж олгодог бөгөөд системийн аюулгүй байдал болон үр ашгийг нэмэгдүүлдэг.
Маш өндөр температурын хийн реактор
Маш өндөр температурын хийн реактор нь хий хөргүүртэй ба цахилгаан эрчим хүчийг өндөр үр ашигтайгаар үйлдвэрлэж чадах өндөр температурт ажиллахаар загварчлагдсан байдаг. Түүнчлэн өндөр температурын хий нь устөрөгчийн үйлдвэрлэл, ус цэнгэгжүүлэлт, төвлөрсөн дулаан хангамж, газрын тосны чанарын сайжруулалт, аммиак үйлдвэрлэл зэрэг малтмал түлшид суурилсан энерги эрчимжүүлэх үйл ажиллагаанд ашиглагддаг. Маш өндөр температурын хийн реактор нь аюулгүй ажиллагаа сайнаас гадна барьж байгуулах болон засвар үйлчилгээ хийхэд хялбар юм.
Хайлмал давстай реактор
Хайлмал давстай реактор нь хайлсан фтор эсвэл хлорт давсыг хөргүүр болгон ашигладаг. Хөргүүр нь түлшний гадна талаар урсах буюу хуваагдагч материал анхдагч хэлхээний хөргүүрт уусаж ингэснээр хуваагдлаас үүссэн энерги нь давсыг халаана.
Хайлмал давстай реактор нь бусад реактораас бага түлш ашиглаж, богино наст цацраг идэвхт хаягдал гаргахаар загварчлагдсан. Хайлмал давстай реактор нь удаан хугацаанд зогсохгүйгээр хаягдал бүтээгдэхүүнийг реактороос гаргах, шинэ түлш нэмэх, түлшийг зайнаас цэнэглэх зэрэгт цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн эдийн засаг, аюулгүй байдлыг нэлээд өөрчлөх чадамжтай. Тус реактор нь бусад реакторын хаягдал түлшийг ашиглаж плутоний болон минор актинойдуудыг үр дүнтэй шатаахаар тохируулж болно. Энэхүү систем нь цахилгаан эрчим хүч үйлвэрлэхээс гадна устөрөгчийн үйдвэрлэлд ашиглагдана.
Эх сурвалж: https://www.energy.gov/ne/articles/3-advanced-reactor-systems-watch-2030
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Б.Хөхсувд