Хайлмал давсан реакторын дизайн анх 1950 оноос хөгжсөн ба ашигт үйлийн коэффициент өндөр, хаягдлын хэмжээ бага байх давуу талуудтай. Зарим дизайнуудад хатуу түлш шаардагддаггүй ба энэ нь түлшийг үйлдвэрлэх болон цэвэрлэх хэрэгцээг багасгадаг. Сүүлийн жилүүдэд энэхүү технологийг сонирхох болсон нь хөгжих үйл явцыг шинэчлэхэд хүргэсэн.
Хайлмал давсан реактор нь олон төрлийн давуу талуудтай учраас зарим улс оронд реакторын дэвшилтэт технологи гэж үздэг. Энэхүү реакторын өндөр температурт ажилладаг нь цахилгаан үйлдвэрлэх үр ашгийг нэмэгдүүлдэг. Цаашлаад, бага даралтад ажилладаг нь ослын улмаас хөргүүр алдагдах, томоохон эвдрэл үүсэх эрсдэлийг бууруулдаг ба ингэснээр реакторын аюулгүй байдлын нэмэгдүүлдэг.
Хайлмал давсан реактор нь мөн өндөр төвшний цацраг идэвхтэй хаягдлыг бага гаргадаг бөгөөд хатуу түлш ашигладаггүй нь түлшийг үйлдвэрлэх, цэвэрлэх хэрэгцээг багасгадаг. Эдгээр реакторууд нь мөн олон төрлийн цөмийн түлшний циклийг (U-Pu, Th-U цикл) ашиглах боломжтой байдаг ба энэ нь түлшний нөөцийг тэлэх боломж олгоно. Тухайн реакторыг цөмийн хаягдал “шатаагч” эсвэл “үржүүлэгч” байдлаар загварчилж болдог. Хайлмал давсан хөргүүртэй реакторын үйлдвэрлэсэн өндөр температурын дулааныг цахилгаан үйлдвэрлэл болон бусад өндөр температурын дулааны хэрэглээнд ашигладаг.
Хайлмал давсан реакторын технологийн хөгжүүлэлтийг дэлхийн олон улсад хийж байгаа ба одоогийн тус реакторын судалгаа, хөгжүүлэлт нь материалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, аюулгүй байдлын шинж чанарыг тогтоох, голомтын дизайныг хөгжүүлэх, эдийн засгийн моделийг тооцоолоход чиглэгдэж байна.
Эх сурвалж: https://www.iaea.org/topics/energy
Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Б.Хөхсувд