ТУРШИЛТЫН ХАЛУУН ЦӨМИЙН РЕАКТОР ИХ БРИТАНИД БАРИГДАХААР БОЛЛОО

Канадын General Fusion компани Их Британи улсын Атомын Энергийн Агентлагийн Кулхам эрдэм шинжилгээний кампус дээр туршилтын халуун цөмийн реактор барьж, ашиглах хэлэлцээр хийсэн талаар тус улсын шинжлэх ухааны сайд мэдэгдээд, мөн энэ төсөл нь тус улсын халуун цөмийн реакторын хөгжилд томоохон хувь нэмэр оруулахаар байгаад сэтгэл өндөр байгаагаа онцлон илэрхийллээ. Энэхүү төсөл нь хувийн хэвшлээс санхүүжсэн халуун цөмийн реакторыг хөгжүүлэх зорилготой хамгийн том төсөл гэдгээрээ онцлог юм. Бүтээн байгуулалтын ажил 2022 оноос эхлээд 2025 онд туршилтын реактораа үйл ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй байна. Тус компани нь 2030-аад оноос халуун цөмийн урвалаас эрчим хүч үйлдвэрлэн хэрэглээнд гаргах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслөөр баригдах туршилтын реактор нь энэ боломжийг бодит болгоход том хувь нэмэр оруулах болно.  

Идээдүйд байгуулагдах байгууламжийн төсөөллийн зураг

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Fusion-demonstration-plant-to-be-built-in-UK 

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ч.Сайханбаяр