“ХЯТАДЫН ХИЙМЭЛ НАР”

Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн халуун цөмийн туршилтын реактор дээрээ 101 секундын турш плазмыг 120 сая градус Цельси температурт барин амжилттай удирдсан тухайгаа 2021 оны 6 сард мэдээлсэн. EAST (Experimental Advanced Superconductiong Tokamak) гэгдэх энэхүү реактор нь “Хятадын хиймэл нар” гэдгээрээ дэлхий дахинаа алдартай бөгөөд өмнөх амжилт нь плазмыг 82 сая градус Цельси температурт 10 секундын турш л удирдаж байсан юм. Одоогийн тогтоосон амжилтаар плазм нь эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай температурт хүрч байгаагаарай онцлог бөгөөд нэмээд хугацааны хувьд ч плазмыг хангалттай тогтвортой бариж байгаа нь харагдсан.  

Experimental Advanced Superconductiong Tokamak 

EAST реакторын туйлын зорилго нь наран дээр явагддаг халуун цөмийн урвалыг тус реактор дээр явуулах юм. Ингэхдээ дейтерийг далайн уснаас ялган аван түлшиндээ ашиглах юм. 1 литр далайн уснаас ялган авах дейтери түлшнээс ялгарах энерги нь 300 литр шатахуун (бензин)-ыг шатаасантай тэнцүү гэдэг онолын тооцоолол байна. Халуун цөмийн урвалаас гарах энерги нь цэвэр, ямар нэгэн цацраг идэвхт хаягдал ялгаруулахгүй, агаарын бохирдол үүсгэхгүй, түлшний хувьд дундрашгүй (далайн уснаас ялгаад авчихна) гэдгээрээ өндөр ач холбогдолтой.  

Эх сурвалж: https://www.popularmechanics.com/science/energy/a36630528/china-artificial-sun-breaks-fusion-world-record/

Мэдээ бэлтгэсэн: ЦФСТ-ийн ЭША Ч.Сайханбаяр